Үйлчилгээний нөхцөл

1. Гэрээний зүйл

Энэхүү үйлчилгээний нөхцөл (Цаашид үйлчилгээний нөхцөл гэх) нь нэг талаас онлайн худалдан авч буй хэрэглэгч (Хэрэглэгч бас та гэх) болон Y&me дэлгүүр, Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан, Дүнжингаравын гудамж хаягт байрлах "Seven star" аялал жуулчлалын цогцолбор 3-247 лангуу (Цааши үдэлгүүр гэх).... нар (цаашид талууд гэх)-ын нарын хооронд үүсэх онлайн дэлгүүрт нэвтрэх, бүртгүүлэх, бүртгэл дээрээ үндэслэн бараа бүтээгдэхүүн худалдан авч, түүнийгээ хүргүүлэн авах үйлчилгээ (Цаашид үйлчилгээ гэх)-т холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.1 WWW.YouMe.mn вэб сайт нь Y&Me дэлгүүрийн албан ёсны платформ бөгөөд Y&Me дэлгүүрээр худалдаалж буй бүх төрлийн бүтээгдэхүүнээс сонгон цахимаар худалдан авалт хийх боломжтой. Та манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр WWW.YOUME.MN вэб сайтаар үйлчлүүлэх боломжтой.

1.2 Захиалга хийгдсэнээр WWW.YOUME.MN нь Y&Me дэлгүүр болон хэрэглэгчийн хяналтад захиалга хүргэлтийн үйл ажиллагаа явуулна.

2. Бараа захиалга

2.1 Сайт нь 24 цагийн үйл ажиллагаатай. Энэ хугацаанд хэрэглэгч захиалга хийж болно.

2.2 Сайтад байрлуулсан үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн болон бөөний үнэ болно.

2.3 Хэрэглэгч өөрийн сонгосон бараагаа захиалж сонгосон төлбөрийн хэрэгсэлээр нэхэмжилсэн үнийн дүн болон хүргэлтийн зардлыг төлсний дараагаар захиалга баталгаажна.

2.4 Тухайн өдрийн 22 цагаас хойш захиалга хийсэн тохиолдолд дараа өдрийн 08 цагаас эхлэн захиалга баталгаажиж хүргэлтийн 2-48 цаг бодогдож эхлэнэ. 

3. Төлбөр төлөлт тооцоо

3.1 Хэрэглэгч дансаар төлбөр төлөх тохиолдол дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын утгыг зөв шилжүүлэг хийнэ. 

 3.1.1 Банкны дансаар /MN710021002113005091 АРИГ БАНК/

3.1.2 Банк хооронд 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг ажлын өдөр 16 цагаас хойш эсвэл амралтын өдөр хийсэн тохиолдолд дараагийн өдөр 11 цагаас хойш баталгаажихыг анхаарна уу.

3.1.3 Банк хоорондын шилжүүлгээр төлсөн тохиолдолд үнийн дүнгээс шалтгаалан 24 цаг дотор баталгаажих болохыг анхаарна уу.

3.1.4 Цахим хэтэвчээр төлсөн тохиолдолд үнийн дүнгээс шалтгаалан 24 цаг дотор баталгаажих болохыг анхаарна уу.

4. Хүргэлт 

4.1 Улаанбаатар хот доторх хүргэлт

4.1.1 Захиалга баталгаажсанаас хойш 24 цагийн дотор хүргэлт хийгдэнэ. Хүргэлт 6000 төгрөг

4.1.2 Яаралтай хүргэлт захиалга баталгаажсанаас хойш 2-4 цагийн дотор хүргэгдэнэ. Хүргэлтийн үнэ 10000 төгрөг

4.2 Орон нутгийн хүргэлт захиалга баталгаажсанаас хойш 48-72 цагийн дотор хүргэгдэнэ. Хүргэлтийн үнэ 15000 төгрөг

5. Бараа бүтээгдэхүүн буцаах, солиулах

5.1 Задалсан барааг буцаахгүй

5.2 Бусад шалтгаанаар буцаалт хийх үед буцаалтыг очиж авсан хүргэсэн зардлыг хэрэглэгч хариуцна.

6. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал

6.1 Сайтын аюулгүй байдал болон хэрэглэгчийн мэдээллийн нууцыг бүрэн хариуцна.

6.2 Манай хүргэлт нууцлалтай очдог учир таны барааг таниас өөр хэн ч харах мэдэх боломжгүй.

6.3 Бид дэлгүүрээс таны барааг гаднаасаа мэдэгдэхээргүй ууталж савлаж явуулдаг.

7. Бусад

7.1 Хэрэглэгчийн үйл ажиллагааны болон бараа бүтээгдэхүүний талаарх санал хүсэлт гомдлыг (Y&me +18 shop)  Фэйсбүүк хуудас болон 80040247 дугаараар хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ.    

Нэвтрэх0